Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэв үү?

Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэв үү?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-даа гаргасныг эх сурвалж мэдээлжээ. Тэрээр 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг олон нийтэд зарласан. Ерөнхийдөө Хөгжлийн банк дампуурлын имрэгт ирсэн, улстөрд нөлөө бүхий этгээдүүд зээлийг нь хуваагаад авсан, эргэн төлөлт хийгдэхгүй байгааг зарласан. Түүнээс хойш тус банкинд 1.3 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаа аж. Мөн нээлттэй сонсгол болон шүүхийн шатанд хэрэг маргаан үүсгэснээр эргэн төлөлт сайжирсан. Ямартай ч Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарсан, цаашид ямар хэлбэрээр ажиллахаас их зүйл шалтгаална гэж хэлж байсан.

Тэгвэл Н.Мандуул үргэлжлүүлэн Хөгжлийн банкийг удирдахгүй бөгөөд улс төрийн дараагийн карьертаа бэлдэх гээд ажлаа өгч байгаа албан бус мэдээлэл байна. Түүнийг чөлөөлөх эсэхийг ТУЗ-ийн хурлаар шийдэх юм.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)