Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

"Намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгоно"

"Намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгоно"

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Тус хуульд орж буй зохицуулалтыг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Үүнд,

-Улс төрийн намын хариуцлагажуулна. Тухайлбал, хоёр сонгууль дараалан УИХ-ын сонгуульд оролцоогүй бол идэвхгүй байдалд, шилжүүлэн тараах хүртэл арга хэмжээ авна. Идэвхгүй хугацаа нь хоёр жил байна.

-Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

-Намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох, тайлангаа гаргаж, аудит хийлгэдэг болно.

-Төрөөс намд олгох санхүүжилт хоёр хэлбэртэй байна. Нэгд, сонгогчдын саналын тоогоор санхүүжилт өгнө. Хоёрт, УИХ-д суудал авбал санхүүжилт өгнө. Сонгогчдын гурван хувийн саналыг аваагүй бол төрийн санхүүжилт авахгүй. Хоёр сая сонгогч санал хураалтад орлоо гэж бодоход 60 мянга гаруй санал авсан нам санхүүжилт авна.

-Улс төрийн намын бүртгэлийг УДШ хийнэ. Харин үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг СЕХ-д өгнө гэлээ.

Уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзсэн байна. Энэ долоо хоногт байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. УИХ дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг гарч энэ хаврын чуулганд багтаан батлах аж.

Мөн сэтгүүлчид Засгийн газраас санал авч буй ҮХНӨ-ийн төслийн талаар тодруулав.

-Үндсэн хуульд хоёр зүйлийг заавал тусгах ёстой. Нэгд, иргэдийн саналыг авч үзнэ. Хоёрт, улс төрийн намуудын зөвшилцлийг авч үзнэ.

-МАН найман жил засаглахдаа 2019 онд ҮХНӨ оруулсан. 2022 онд Цэцийн дүгнэлтийг харгалзан ҮХӨ оруулсан. Одоогийн ҮХНӨ-ийн төсөл нь 2019 онд яригдаж байгаад санал хураалтаар унаад явсан юм. Өөрөөр хэлбэл, 2019 онд яригдаж байгаад унасан заалтуудыг оруулна гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)