Б.Пүрэвдорж: Хүүхдийг ялгаварладаг байдал хэрээс хэтэрлээ
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн мөнгийг ялгавартай өгч буйг шүүмжиллээ. Тэрбээр
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
- Ирэх жил болох сонгуулийн хууль яах вэ, хүүхдийн мөнгө, тэтгэврийн асуудлыг шийдэж өгч, шаардлагаа тавиач гэсэн хүсэлт иргэдээс их тавьж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноос хойш аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газар, нийгмийн хамгааллын яам өргөдлөөр дүүрчээ. Тэгээд асуудлыг шийдэхдээ танил тал харж, дам дамдаа таньдаг, намыг нь дэмждэг нэгнийхээ өргөдөлд хариу өгдөг болжээ. Хөөцөлдөөгүй нь хоосон хоцордог байж болохгүй.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх тухай асуудлыг Засгийн газар яаралтай шийдэж оруулж ирэх ёстой. Хүүхдийг ялгаварладаг байдал хэрээс хэтэрлээ. Хүүхдийн гэр угаалгын машинтай, хашаа байшинтай байлаа гээд хүүхдийн мөнгө авах боломжгүй байна гэдэг юу гэсэн үг вэ?
Sanuulga.mn