Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Энэхүү хуулийн төсөлд санхүүжилтийг ил тод нээлттэй болгох чиглэлээр маш олон зүйл, заалт тусгайлсан бүлэг орсон. Үүгээрээ онцлог болсон. Өнөөдөр улстөрийн намуудад төсвөөс тодорхой хэмжээний суудлын мөнгө, сонгогчдын саналтай уялдуулсан дэмжлэг үзүүлж байгаа. Үүнийг тодорхой болгож хуулийн төсөлд суулгасан. Энэ дэмжлэгийг зөвхөн парламентад суудалтай намууд авдаг байсан бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намуудад мөн төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

Монголын улстөрд мөнгөний оролцоо өндөр байна. Тиймээс улс төрийн намуудад олгодог хандивын хэмжээг хязгаарласан. Улстөрийн намуу нэг данстай, тэр нь шилэн байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)