ХНХ-ын сайд Х.Булгантуяа Төрийн албаны зөвлөлд нөлөөлөхийг “оролдсон” гэв үү
Боомтын сайдаас сэлгэн ХНХ-ийн сайдаар томилогдсон Х.Булгантуяагийн тухай мэдээлэл байна. Тэр МАН-ын УИХ дах эмэгтэй гишүүдээс “шилэгдэн” ийнхүү сайд болсон.
Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэдий ч Х.Булгантуяа МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр, төд удалгүй Боомтын сайдаар, ахиад удалгүй ХНХ-ын сайдын албан тушаалаар шат дараалан өгссөн. Товчхондоо тэр МАН-ын УЗ-ийн дэмжлэгийг богино хугацаанд авч, төрийн өндөр албан тушаалуудад томилогдож чадсан.
Түүнд Ерөнхий сайдаас, МАН-ын даргын зүгээс үзүүлсэн энэ итгэлийг тэр алдах эрхгүй.
Гэвч тэр ХНХ-ийн сайдаар очингуутаа алдаа гаргаад эхлэв бололтой. Учир юу гэвэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “шүүр” ажиллагааны хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс ХНХЯ-д орсон хяналт шалгалтыг түр зогсоох хүсэлт бүхий албан бичгийг Төрийн албаны зөвлөлд мань сайд гаргасан бололтой. Мөн ХНХЯ-ны сул орон тоог нөхөх шалгалтыг хойшлуулах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл байна.
Хэрэв энэ үнэ бол Х.Булгантуяа сайд нэг талаас өөрийн хүмүүсээ яам, газар хэлтэс харьяа агентлагт “шургуулах” гэсэн нөгөө талаас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн хууль зөрчсөн оролдлого биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.
А.Галт
sanuulga.mn