Т.Аюурсайханы ажлын өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийлээ
Өнөөдөр /2023.04.13/ Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы ажлын өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийлээ.
Өглөөний 09:00 цагаас эхэлсэн нэгжлэгийн ажиллагаа 13:00 цагт дууссан байна. "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх боломж байхгүй" гэдгийг нэгжлэг хийсэн албаны хүмүүс мэдээллээ.
Эргэн сануулахад өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ.
Sanuulga.mn