ЭТТ-н Онцгой дэглэмийг сунгана
Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой /ЭТТ/ ХК-д Онцгой дэлгэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон зургаан сар орчмын ажлыг дүгнэж, хэлэлцээд Онцгой дэглэм, Бүрэн эрхт төлөөлөгчийг дахин сунгах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь, ЭТТ ХК-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсноос хойш мэдэгдэхүйд өөрчлөлт гарсан байна. Тухайлбал, нүүрсний борлуулалт, экспорт өсч, борлуулалтын орлого зургаан сарын хугацаанд огцом өсч, валютын нөөц нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.
Засгийн газраас ЭТТ ХК-ийн БЭТ-ийг сунгах нь зүйтэй гэж үзсэн учраас УИХ-ын Тогтоолын төслийг УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ. Учир нь, БЭТ-ийг дахин сунгахын тулд заавал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр хуульд заасан байна.