Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

С.Бямбацогт:  Замын чанарт онцгой анхаарч, даац хэтрэлттэй хатуу тэмцэнэ

С.Бямбацогт:  Замын чанарт онцгой анхаарч, даац хэтрэлттэй хатуу тэмцэнэ

Өнөөдөр /2023.04.11/  Зам,тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто замын бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллаж, тодорхой чиг үүрэг өглөө.

Тайлбар байхгүй.

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд авто замын салбарт “Чанартай зам чансаатай засвар арчлалт” зорилтын хүрээнд тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн ээлжит засварын ажил хийдэг 2 машин, эвдрэлийн тоо хэмжээ тогтоох машин зэрэг дэвшилтэт технологиор Их засварын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төвийн үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмж, лабораторитой танилцлаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Цаашид замын засварт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх, авто замын норм, дүрэм, стандартыг шинэчлэн батлах, замын чанарт анхаарч ажиллах, даац хэтрэлттэй хатуу тэмцэх, төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүйгээр чанартай замыг богино хугацаанд барих боломжийг судлах зэрэг үүргийг  ЗТХТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.

Өнөөгийн байдлаар нийт авто зам ашиглагчдын 5 хувь нь даац хэтрүүлэн хүндрэл учруулдаг бөгөөд үүнд уул уурхайн том оврын авто машинууд, нүүрсний тээвэр, барилгын материал цемент, шатахуун тээвэр гэх мэтчилэн цөөн хэдэн байгууллага  даац хэтрүүлэн  тээвэрлэлт хийн замын хөдөлгөөнд оролцож, авто замын  эвдрэл үүсгэж байгааг ЗТХТ-ийн удирдлагууд сайдад өгсөн танилцуулгадаа цохон хэлээд эдгээр компаниудыг ачаагаа жижиглэн хуваах, даац хэтрүүлэхгүй тээвэрлэлт хийх зэрэг тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Тайлбар байхгүй.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт уулзалтын үеэр авто замын даацыг нэмэгдүүлэх талаар судалгаа шийдэл гарган танилцуулах, зам тээврийн бүх салбарын үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд төлбөр авах цэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулах, авто замын сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг судлах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг хатуу анхааруулж, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандсан, идэвх санаачлага гаргасан албан хаагчдыг боломжит бүх талаар дэмжиж ажиллахаа хэлсэн юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)