Г.Занданшатар: Төрийн албанд ёс зүйг хуульчилж байж амин сүнс тогтоно
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-д өргөн мэдүүлснээс хойш жил гаруйн хугацаанд хэлэлцүүлэг хийлээ. Хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага нь шинэ стандарт бий болоогүй удсан. Үүнтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ өөрчлөгдөж, үндсэндээ байхгүй болсон. Ийм учраас төрийн албанд ёс зүйг хуульчилж байж амин сүнс тогтох юм байна гэж үзсэн.
Энэ бол төрийн албан хаагчдын нэр хүндийг өргөх асуудал. Ганц, нэг ёс зүйгүй хүнээс болж 4232 төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн нэр хүнд унах ёсгүй.
Төрийн албан хаагчийн алдаа, дарамт шахалт гээд маш олон зөрчил дутагдал гардаг. Үүнд иргэдийн хяналтыг бий болгоно.
Sanuulga.mn