О.Цогтгэрэл: Төрийн байгууллагаас тамга хэвлэж өгдөг асуудал хүндрэлтэй байгаа
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барих Улс төрийн намын тухай хуульд ямар санал өгөх талаараа хэлэлцсэн байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын ажлын хэсэг өргөн барьсан. Үүний хажуугаар УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн бариад байгаа юм. Эрх баригч намын хуулийн төсөлд 76 гишүүнийг мажораториор 38-ыг нь, хувь тэнцүүлснээр 38-ыг нь сонгохоор тусгасан. Тэгвэл АН-ын өргөн барьсан хуулийн төсөлд 48-ыг нь мажораториор, 28-ыг нь сонгохоор тусгажээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Улс төрийн нам өмчтэй байх уу, хатуу гишүүнчлэлтэй байх уу үгүй юү гэдгийг Ерөнхийлөгчийн өргөн барих Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд энэ хуулийн дутуу зохицуулалтын улмаас дотоод зөрчилтэй байсан. Хууль нь ойлгомжгүй, олон талаас тайлбарлагддаг. Дээд шүүхийн тогтоол, дүрэм журам өөр байдаг, төрийн байгууллагаас тамга хэвлэж өгдөг асуудал хүндрэлтэй байсан. АН-аас гадна бусад намуудад ийм зүйл тохиолдохоос сэргийлэх талаар саналуудыг хуулийн төсөлд тусгахаар болсон гэлээ.
Sanuulga.mn