Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

"Сэлбэ, Дунд голыг холбосон 40 км зам барина"

"Сэлбэ, Дунд голыг холбосон 40 км зам барина"

УИХ дахь МАН-ын болон АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонссон байна. Хуралдаанаар дараах шийдвэрүүд гарчээ.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ойрын хугацаанд өргөн барихыг Засгийн газарт даалгав.

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах ажлыг өргөжүүлнэ. Нүүрснээс гадна зэс, төмрийн хүдэр, цайр, жонш зэрэг гол экспортын бүтээгдэхүүнийг биржээр зарна.

-Өрхийн орлого нэмэх цогц бодлого хэрэгжүүлнэ.

-Сэлбэ, Дунд голыг холбосон 40 км зам барина.

-Төсвийн орлого нэмэгдэх үед төсөвт тодотгол хийх хууль, эрх зүйн орчин бүрдүүлнэ. Одоогийн хуулиар бол зөвхөн төсвийн орлого буурч, зарлага багасгах үед төсөв тодотгож байна.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Өрхийн орлого 0.7 функтээр буурлаа. Үүний дотор хөдөөгийн иргэдийн бодит орлого 15.6 хувиар буурсан байна. Тиймээс Засгийн газраас бодлого хэрэгжүүлснээр махны экспорт, арьс ширний экспорт нэмэгдлээ. Энэ бодлогоо тууштай үргэлжлүүлж чадвал энэ ондоо багтаад өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өсөлт зургаан хувь байвал үүний цаана үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт байх юм. Одоогийн байдлаар барилга, тээвэр, уул уурхайн салбараас бусад бүх салбар цар тахлаас өмнөх хэмжээндээ очсон гэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)