Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

ХНХ-ын сайдаар Х.Булгантуяа, Боомтын сайдаар Б.Тулгыг томилохоор болжээ

ХНХ-ын сайдаар Х.Булгантуяа, Боомтын сайдаар Б.Тулгыг томилохоор болжээ

ХНХЯ-ын сайд Т.Аюурсайхан гуравдугаар сарын 24-нд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд тус яамны сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан сайд Х.Булгантуяаг томилжээ.

Тэрээр нэгдүгээр сарын 5-наас боомтуудыг хариуцах болж, 20 орчим боомтод очиж ажилласан юм. Харин цаашид МАХН-ын удирдлагуудын нэг байсан Б.Тулга боомтуудын дэд бүтэц, хөгжлийг хариуцна. Шинэ сайд нар өнөөдөр 17.30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орно.

Х.Булгантуяагийн намтар

  • 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

ГАДААД ХЭЛ Англи, Орос, Хятад, Япон

ЦАХИМ ШУУДАН bulgantuyakh@parliament.mn

Б.Тулга МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга, БОАЖ-ын дэд сайдаар тус тус ажилласан юм.    

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)