Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйн компаниудад 135 тэрбумын зээлийн хүүгийн зөрүү олгоно

Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйн компаниудад 135 тэрбумын зээлийн хүүгийн зөрүү олгоно

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.04.07/-ийн хуралдаан эхэллээ.

Чуулганаар Хөдөө аж ахуйг дэмжих санг болон бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярьсан юм.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хөдөө аж аухй, хүнсний компаниудад 982 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон талаар мэдээлэв.

Тэрбээр "2023 оныг газар тариаланийн сэргэлтийн жил болгон зарласан. Энэ онд хөдөө аж ахуй, хүнсний компаниудад 135 тэрбум төгрөгийн зээлийн хүүний зөрүүг олгоно. 982 тэрбум төгрөгийг энэ онд хөдөө аж ахуйн хүнсний чиглэлийн компаниудад зээл олгохоор Монголбанктай гэрээлсэн. Зээлийг олгож эхэлсэн" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)