Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

“Эрдэнэс Монгол” группийн 7 охин компанийн татан буулгана

“Эрдэнэс Монгол” группийн 7 охин компанийн татан буулгана

Эрдэнэс Монгол” компанийг групп болгож бүтцийн өөрчлөлт хийсэн. Ингэснээр манай улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд бүгд “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагддаг болсон юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” групп 39 охин компанитай байгаа юм. Тэгвэл ойрын хугацаанд 7 охин компанийг нь татан буулгахаар болжээ. “Эрдэнэс Монгол” группийн 39 охин компаниас 5 нь хувьцаат компани байгаа бол бусад нь төрийн өмчит хязгаарлагдмал компани, төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай байгаа үйл ажиллагаа явуулж байна.  

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Охин компаниудыг үйл ажиллагаа ижил төстэйгөөр нь нийлүүлж, нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын нэг том шийдэл байх болно. Мөн Засгийн газар ТУЗ-ийн гишүүдийн тоог цөөлж, үр ашгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. 270 орчим ТУЗ-ийн гишүүн байдаг. Үүнийг 27-д багтаах үүргийг Ерөнхий сайд өгч байсан. ТУЗ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд нэг, Эрдэнэс Монгол зэсийн болон нүүрсний группийн түвшинд нэг байна. Энэ бүгдийг дагаад асар их төсвийн хэмнэлт бий болно.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин ХХК ТУЗ-гүй байна. Тэр компанийн төсөв болон тайланг “Эрдэнэс Монгол” группийн ТУЗ хянадаг болно гэсэн үг. Өдөр тутмын үйл ажиллагааг нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал нь хариуцаж ажилладаг болж байна. Ингэснээр ТУЗ-ийн тоо эрс багасаж байгаа. Ингэснээр ТУЗ-ийн зардлыг 75 хувиар бууруулж байна” гэсэн юм.

“Эрдэнэс Монгол” компанийг байгуулснаас хойш бүтцийг нь 10 удаа, удирдлагыг нь 9 удаа сольжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)