Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"ЕБС-д Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна"

"ЕБС-д Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна"

“Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцож байна. Энэ үеэр сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнчлэн хүүхэд гэр бүлтэй анхан шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо, тэдний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын баталгааг хангах эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д  энэ оны зургадугаар сард багтаан өргөн мэдүүлэхээр ажиллаж байна" хэмээлээ.

Нийгмийн ажилтны ачаалал өндөр байгаа учраас хүүхдийн нас, хөгжлийн онцлог, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар боловсролын түвшин бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтантай байхаар судалгаа хийж байгааг онцоллоо. 

Мөн "Хүүхдийн хөгжил, хамгааллын чухал бүрэлдэхүүн болох ерөнхий боловсролын сургуульд “Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын алба” гэсэн албан ёсны бүтцийг бий болгож, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг судалж байна" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн барьсан Боловсролын тухай багц хуулийн төсөлд нийгмийн ажилтнууд ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орох боломжтой байхаар тусгасныг тэмдэглэлээ. Боловсролын санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, хүүхэд бүрд олгож байгаа хувьсах зардлыг сургуулийн орчныг сайжруулах, хүүхэд хөгжилд зарцуулах зэргээр зөвхөн хүүхдэдээ зарцуулагддаг байхаар хуулийн өөрчлөлт хийж байгааг онцлов.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)