Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"Богд уулын 13 аманд газар олгохыг хориглосон"

"Богд уулын 13 аманд газар олгохыг хориглосон"

“Ногоон зээл”-ийн хэрэгжилт, “Петрочайна” компанийн химийн хог хаягдлын талаар болон цаг үеийн бусад асуудлаар БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийж байна. 

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг ч газар олголт хийгээгүй. Мөн Богд уулын 13 аманд газар олгохыг хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гаргасан. Ингэснээр 5900 орчим га талбайг хамгаалсан.

Үүнд: 

  • Нүхтийн ам
  • Шажинхурахын ам
  • Тайны ам
  • Богины ам
  • Чандманы ам
  • Энхтайваны ам
  • Манзуширийн ам 
  • Ширдэгтийн ам 
  • Залаатын зүүн богины ам

Туул голын бохирдол, ой болон усан сан бүхий газарт хориглосон болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсантай холбоотой иргэдээс өргөдөл, гомдол олноор ирж байна. Гомдлын дагуу  Туул голыг бохирдуулж буй үндсэн эх үүсвэрүүд болох арьс ширний үйлдвэрүүд, Төв цэвэрлэх байгууламж усыг бүрэн цэвэршүүлэхгүйгээр Туул голд юүлж байгаа асуудалд хяналт шалгалт хийж байна.

Sanuulga.mn 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)