Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Б.Энхбаатар: Улсын бүх төлбөр авах цэгүүдийг энэ ондоо багтааж цахимжуулна

Б.Энхбаатар: Улсын бүх төлбөр авах цэгүүдийг энэ ондоо багтааж цахимжуулна

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас 2022 оны 12 дугаар сарын 22-ноос эхлэн автозамын товчоодыг цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Улмаар өдгөө хүртэлх таван сарын хугацаанд нийт 30 төлбөр авах цэгийг цахимжуулжээ. Онцлууштай нь эдгээрийн дотор хот тойрсон таван цэг мөн багтаж байгаа юм.

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид товчоогоор өнгөрөхөд тухайн хүний И-Баримт И-Монголиа зэрэг цахим сувгуудаар болон банкны бүх төрлийн картаар нэхэмжлэх очно. Ийм л хялбар болсон.

Автозамын товчоодыг цахимжуулах ажлын үр дүн, ач холбогдлын талаар “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн төлбөр авах үйлчилгээний хэлтсийн дарга  Б.Энхбаатараас тодруулахад “Өмнө нь баяр ёслолын өдрүүдээр хотоос гарах хөдөлгөөн нэмэгдэж, урт дараалал үүсчихдэг байсан бол одоо тэр зүйл үгүй болсон. Хуучин товчоодоор 17 орчим секундэд нэг машин нэвтэрдэг байсан бол одоо энэхүү хугацаа 2-3 секунд болж буурсан байгаа. Төлбөр хураагч ажилчдын нөхцөл, боломж ч сайжирч компьютрээс хянаад л суух үүрэгтэй болсон.

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид товчоогоор өнгөрөхөд тухайн хүний И-Баримт И-Монголиа зэрэг цахим сувгуудаар болон банкны бүх төрлийн картаар нэхэмжлэх очно. Ийм л хялбар болсон. Цаашид улсын бүх төлбөр авах цэгүүдийг цахим  болгохоор төлөвлөн ажиллаж байна. Үлдсэн төлбөр авах цэгүүд энэ жилдээ багтаж цахимжина” хэмээсэн юм. 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)