Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Т.Доржханд: Парламентын гишүүдийн 50 хувь нь нэг тойргоос сонгогдоно

Т.Доржханд: Парламентын гишүүдийн 50 хувь нь нэг тойргоос сонгогдоно

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.04.05/ өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Л.Мөнхбаатар, Т.Доржханд, С.Одонтуяа, Н.Энхболд нар ахалж өргөн мэдүүлэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Сонгуулийн холимог тогтолцоо зайлшгүй чухал зүйл. 10-12 тэрбум ам.долларын завсарт эдийн засаг маань гацлаа. Хоёр жилийн турш иргэдтэй уулзаж, гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг явуулсан. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсныг олон нийт эергээр харах хэрэгтэй.

Парламентад суудалтай болон суудалгүй намуудын төлөөлүүдтэй уулзсан. Гурван намын төлөөлөл уг хуулийн төслийг боловсрууллаа. Би гурван зүйлийг тодорхой хэлье.

  • Нэгт, парламентын гишүүдийн 50 хувь нь нэг тойргоос сонгогдоно. 50 хувь нь Монгол Улсын тойргуудаас сонгогдож гарч ирнэ.
  • Хоёрт, гадаадад оршин суугаа иргэдийн санал жилийн жилд орхигдсоор байсан. Гадаадад байгаа 200 орчим мянган иргэний санал нэмэгдэх юм.
  • Гуравт, нийгмийн төлөөллүүдийг оролцуулах, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх юм. 50 хувийн пропорционалийн талыг нь эмэгтэйчүүд болгох саналыг дэвшүүлсэн.

Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг батлах аваас манай улсын аюулгүй байдал хийгээд эдийн засгийн орчин, хараат бус байдалд томоохон ахиц гарна" хэмээлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)