Х.Нямбаатар: Т.Бадамжунай эх орондоо ирэхээс татгалзаагүй
Таван жилийн өмнө Монголоос нууцаар гарсан Т.Бадамжунай "Чингис хаан" ОУНисэх буудалд газардлаа. Түүнд АТГ-аас баривчлах тогтоолыг уншиж танилцуулсны дараа саатуулсан юм.
Саатуулах ажиллагаа явагдсаны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид БНСУ-д болсон Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын уулзалтад оролцсон. Авлигатай тэмцэх чиглэлээр бие биедээ туслалцаа үзүүлэх чиглэлээр хуралдсан. Гадаад хэргийн болон хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх тухайд уулзалт болсон.
Дараа нь Филиппин улсад очиж, харилцан туслалцах гэрээгээр хамтран ажиллах хүсэлт өгсөн. Визний нь хугацааг дуусгах, дансыг нь царцаах хүсэлт өгсөн. 10 гаруй цаг үргэлжилж, албадан саатуулсан. Өөрөө Монгол руу ирэхээс татгалзах зүйлгүй гэсэн.
Дөнгөж сая АТГ-аас түүнд баривчлах шүүхийн тогтоолыг танилцуулсан" гэлээ.
Sanuulga.mn