Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Харьяалал харгалзахгүй нарийн мэргэжлийн эмч үзлэг хийнэ

Харьяалал харгалзахгүй нарийн мэргэжлийн эмч үзлэг хийнэ

Харьяалал харгалзахгүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийнэ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон Баянхошуу амбулатори долоо хоногийн сул цагуудаа харьяалал харгалзахгүй үйлчлэхээр төлөвлөжээ. Иргэн та амбулаторийн үзлэгийн цагийг гэрээсээ, ажил дээрээсээ гээд өөрийн байгаа газраасаа "ЦАГ ЗАХИАЛГЫН НЭГДСЭН ДУУДЛАГЫН ТӨВ"-ийн 1800-0119 тусгай дугаарт холбогдон үзлэгийн цагаа авах боломжтой.

Мөн өдрийн 13-16 цагийн хооронд 7511-6000 дугаарт залган цахим бүртгэлтэй холбогдон цаг аюах, мөн E-Mongolia цахим платформоор нэвтрэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх цагаа авах боломжтой.

2021 оныг хүртэл эмнэлгүүд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтаа авч ирсэн. Харин өнгөрсөн жилээс төр, хувийн гэж ялгалгүй улсын хэмжээнд ямар тусламж, үйлчилгээг үзүүлснээр санхүүжилтийг олгож эхлээд байгаа юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)