Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохионы шинэ системийг нэвтрүүлнэ

Хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохионы шинэ системийг нэвтрүүлнэ

Авто замын хөдөлгөөний өөрчлөлтийн талаар албаныхан мэдээлэл өгөхдөө гэрлэн дохионуудыг шинэчлэх талаар дурджээ.

Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:

-2009 оноос өмнө гэрлэн дохионууд өөр дээрээ удирдлагатай байсан. Түүнээс хойш нийт 155 уулзвараас Улаанбаатар хотын төвийн 88 уулзвар төвөөс удирдагддаг болсон буюу нэг шат ахисан.

Тээврийн цагдаагийн 140-160 гаруй алба хаагчид төвийн дүүрэгт гурван ээлжээр ажиллаж хөдөлгөөн зохицуулалтыг механик аргаар хийдэг.

Одоо ашиглаж байгаа нь нэлээн хуучирсан буюу 2009 онд суурилуулсан Солонгосын гэрлэн дохио юм.

Дараагийн ээлжид смарт дижитал хотын шаардлагыг хангахуйц, дэлхийн стандартад нийцсэн, хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохионы системийг нэвтрүүлнэ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)