"Үндэсний номын баяр" тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохиогдоно
Уламжлал болгон зохион байгуулагддаг 33 дахь удаагийн "Үндэсний номын баяр" тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.
Sanuulga.mn