Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг дөрөвдүгээр сарын 8-ны дотор томилно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг дөрөвдүгээр сарын 8-ны дотор томилно

Ерөнхий сайд бөгөөд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа энэ сарын 24-нд УИХ танилцуулж, албан ёсоор чөлөөлсөн.

Ингэснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн бэ? гэсэн асуулт олон нийтийн дунд хариултаа хайж эхэлсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын тухай хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирдэг" гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн Засгийн газрын тухай хуулийн 21.5-д “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэсэн заалт бий.

Энэхүү хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг дөрөвдүгээр сарын 8-наас өмнө буюу ирэх долоо хоногт багтаан томилно гэсэн үг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 17 дахь сайд хэн бэ? 1990 оноос хойш хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 16 сайдын нүүр үзжээ. Зарим хоёр Засгийн газар дамнан энэ салбарын сайдаар ажилласан, дахин томилогдсон хүмүүс байна. Удахгүй 17 дахь сайд нь томилогдоно.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нарын нэр энэ салбарын сайдад яригдаж байна. Мөн УИХ-ын гаднаас “дан дээл”-тэй сайд томилно гэсэн мэдээлэл ч бий. Өнгөрсөн хугацаанд энэ салбарыг ямар хүмүүс удирдаж байсныг эргэн сануулъя.

•Д.Бямбасүрэнгийн Засгийн газар 1990.9.11-1992.7.21

• Ц.Цолмон Хөдөлмөрийн сайд П.Жасрайн Засгийн газар 1992.7.21-1996.7.19

• Э.Гомбожав Хүн ам зүйн бодлого, хөдөлмөрийн сайд М.Энхсайханы Засгийн газар 1996.7.19-1998.4.23

• Л.Зориг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар 1998.4.23-1998.12.9

• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хариуцсан яамгүй байсан. Ж.Наранцацралтын Засгийн газар 1998.12.9-1999.7.22

• С.Сонин Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Р.Амаржаргалын Засгийнгазар 1999.7.30-2000.7.26

• С.Сонин Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Н.Энхбаярын Засгийн газар 2000.7.26-2004.8.20

• Ши.Батбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Элбэгдоржийн Засгийнгазар 2004.8.20-2006.1.13

• Ц.Баярсайхан Нийгмийнхамгаалал, хөдөлмөрийнсайд М.Энхболдын Засгийн газар 2006.1.25-2007.11.22

• Л.Одончимэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

• Д.Дэмбэрэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Баярын Засгийн газар 2007.11.22-2008.09.22

• Д.Дэмбэрэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Баярын Засгийн газар 2008.09.22-2009.10.29

• Т.Ганди Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Батболдын Засгийн газар 2009.10.29-2012.8.9

• Т.Ганди Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Алтанхуягийн Засгийн газар 2012.8.9-2014.11.5

• С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

• Я.Санжмятав Хөдөлмөрийн сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2014.11.21-2016.7.8

• С.Эрдэнэ Хүнамын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

• С.Чинзориг Хөдөлмөрийн сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016.7.8-2017.10.4

• Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017.10.4-2020.07.08

• С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020.07.08-2021.01.21

• А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021.01.29-нөөс

• А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

• Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

• Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)