Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Засгийн газар өчигдөр оюутнуудад тулгамдсан дараах асуудлуудыг шийдлээ

Засгийн газар өчигдөр оюутнуудад тулгамдсан дараах асуудлуудыг шийдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан оюутнуудтай уулзаж, тулгамдаж асуудлыг нь сонсжээ. Оюутнууд дараах асуудлыг тавьж, шийдэж өгөхийг хүссэнийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Үүнд,

  1. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж муу.

  2. БЗС-аас олгож буй зээл, тэтгэлгийг ил тод болгох, хүртээмж нэмэгдүүлэх

  3. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэх

  4. Оюутны байрны чанар, хүртээмжийг анхаарах

  5. Багшийн ёс зүйн асуудлыг авч үзэх

  6. Оюутнууд цагаар хөдөлмөр эрхлэх үнэлгээг сайжруулах, хөдөлмөрөө үнэнээр үнэлүүлэх

  7. Номын сангийн хүртээмж муу, 24 цагаар ажилладаг номын сан байхгүй

  8. Оюутны автобусны картын хүртээмж, өдөр явах тоог нэмэгдүүлэх

  9. Сайн дурын хөдөлмөр эрхэлбэл тодорхой кредит тооцох

ЗГ: Оюутнуудад тулгамдсан дараах асуудлуудыг шийдлээ

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан гэв.

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Нийт 140 мянга гаруй оюутан байгаагаас 10 мянга гаруй нь ЭМД-аа төлжээ. Дийлэнх нь ЭМД-аа төлөөгүй учир эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс оюутнууд даатгалаа төлөөгүй байсан ч нэг удаа урьдчилсан үзлэгт оруулах шийдвэр гаргасан. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутны тоо 160 байсан бол 1500 болгож нэмэгдүүллээ. Мөн оюутны байрны асуудлаар судалж Засгийн газар танилцуулна. Багш нар оюутнуудаа доромжилдог асуудал бий. Сургууль бүр дээр багш нарын ёс зүйн зөвлөл байгуулсан. Үүнд, оюутнуудын оролцоог хангана.

Хөдөлмөрийн мөлжлөг манай улсад байна. Ялангуяа оюутнуудыг ажлуулахдаа хөдөлмөрийн гэрээ хийхгүй, өдөрт найман цаг ажиллуулж байна. Тиймээс өмнө батлагдсан оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмыг өөрчилнө. Мөн МҮХАҮТ-тай хамтран ажиллаж, үнэлгээг нэмэх тал дээр хамтарна.

Номын сангийн тухайд Төрийн өмчийн зургаан их сургуулийн номын санг 24 цаг ажиллуулна. Шалгалт шүүлгийн үеэр Улаанбаатар хотын нийтийн номын сан буюу Д.Нацагдоржийн номын санг 24 цагаар ажиллуулна. Энэ амжилттай болвол Улаанбаатар хотын нийтийн номын сангуудыг үе шаттайгаар 24 цаг ажилладаг болгоно.

Оюутны автобусны картаар сард 44 удаа зорчих байсныг 22 болгосон байна. Үүнийг буцаан 44 болголоо" гэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)