Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль боловсролын экспортыг хийж эхэллээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль боловсролын экспортыг хийж эхэллээ

Монгол Улсдаа эмч эмнэлгийн салбарын боловсон хүчин бэлтгэн гаргадаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дэлхийн  жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөө дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулж,  олон улсад магадлан итгэмжлүүлж чаджээ. 

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх бакалавр, дипломын сургалтын бүх хөтөлбөрийг дотоодод магадлан итгэмжлүүлж, Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсын АСИЙН байгууллагаар ахисан түвшний давтан магадлан итгэмжлүүлсэн байна.

Мөн Нүүр амны их эмч, Сувилагч, Уламжлалт анагаахын засалч, Нийгмийн эрүүл мэнд судлаач, бэлтгэх 4 хөтөлбөрийг олон улсын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр бэлэн болсныг тус сургуулийн удирдлагууд ярьжээ.

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 9 орноос ирсэн 168 гадаад оюутан суралцаж байгаа нь дэлхийн улс орнуудын  анагаахын мэргэжлээр суралцах сонирхолтой залуусын цөөнгүй нь Монгол улсыг зорьж байгаа нь

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын бодлого үйл ажиллагаа дэлхийн жишигт нийцсэнийг харуулж байна.

Англи хэлээр “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрт 100 оюутан суралцаж байгаагаас Монгол оюутан 80, Дэлхийн хөгжингүй орны 20 оюутан суралцаж байгаа аж.  2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийг эхний 2 жил амжилттай суралцаж дүүргэсэн оюутнуудыг “Хүний Их Эмч”  2+4 хөтөлбөрөөр Монгол улсад АНХ удаа бэлдэж эхлээд байна.

Дэлхийн олон орны оюутнуудыг Монгол Улсын АШУҮИС-ийн  “Хүний их эмч” хөтөлбөрт хамруулан суралцуулж эхэлсэн нь эх орондоо боловсролыг экспортлох эхлэлийг тавьсан үйл хэрэг болжээ.

Мөн Монгол Япон эмнэлэгт Япон улсын Нийгмийн Хамгаалал Эрүүл Мэндийн Их Сургууль, ХБНГУ болон Европын Анагаахын их сургуулийн оюутнууд дадлагажуулах эмнэлзүйн сургалт, тойролтуудыг хийж, мэдлэг, чадвараа дээшлүүлсээр байна.

Ийнхүү дэлхийд өрсөлдөх өндөр мэдлэг, чадвартай судлаачид, залуу эрдэмтдийг бэлтгэх чиглэлд АШУҮИС байнга анхааран ажиллаж, дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан магистр, докторын цахим болон танхимын хөтөлбөрүүдийг бүрэн шинэчлэн боловсруулж гадаад дотоодын шилдэг залуу судлаачдыг хамруулжээ.

Мөн тус сургууль АШУҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 хүртэлх магистрант, докторантуудад олгож байгаагийн зэрэгцээ залуу эрдэмтэн судлаачдын судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилгоор магистрантад 3,0 сая, докторантад 5,0 сая төгрөгийн эм, сурвалж авах, судалгааны ажлыг дэмжих санхүүжилтийг захирлын нэрэмжит тэтгэлэг болгож олгож эхэлсэн байна.

АШУҮИС-ийн удирдлагын багийн зүгээс оюутан залууст эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ бие бялдар, оюун санаа, хүний мөс, энэрэх сэтгэлтэй, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Оюутан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, спорт олон нийтийн арга хэмжээ, хүний хөгжлийн лекц сургалтуудыг зохион байгуулдаг аж.

Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутнууддаа өндөр мэдлэг, чадварыг олгохоос гадна эрүүл чийрэг, үндэсний өв соёл, уламжлал, түүхээ дээдэлдэг, хариуцлагатай, төлөвшсөн, өндөр ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, амьдрах ухаанд суралцсан Сайн иргэн-сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болгон хүмүүжүүлэх агуулгыг багтаасан “Оюутны хөгжил” хөтөлбөрийг баталж, Эх оронч оюутан, Эрүүл авьяаслаг оюутан, Хөдөлмөрч оюутан, Үлгэрлэгч оюутан гэх үндсэн 4 чиглэлээр хэрэгжүүлж эхэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)