АШУҮИС-ийн эмнэлгүүд оношлогоо, эмчилгээний шинэ тоног төхөөрөмжтэй болно
2023 оны 3-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж шинэчлэх төсөл”-ийг хэлэлцэн дэмжиж, гэрээ байгуулах эрх олгох Монгол улсын Ерөнхий сайдын захирамж гарсан.
2023 оны 3-р сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн засгийн газар хоорондын комиссын 8-р хуралдаанаар АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх 7,5 сая еврогийн төслийг АШУҮИС-ийн төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлгүүдэд хэрэгжүүлж эхлэхээр болов.