Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"Жорлон" үндэсний чуулган баасан гарагт болно

"Жорлон" үндэсний чуулган баасан гарагт болно

"Жорлон" Үндэсний чуулган 2023 гуравдугаар сарын 31-ний өдөр болно. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран зохион байгуулах уг үйл ажиллагаанд оролцох иргэн, ААН-ийн бүртгэл үргэлжилж байна.

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлье уриатай Жорлон эвэнтийг ДЭМБ, МХАҮҮТ дэмжин ажиллаж байна.

Монголчууд ийнхүү нүхэн жорлонгоос татгалзахаар үндэстнээрээ чуулах нь. Ойрын өдрүүдэд орон нутаг бол аялал жуулчлалын зам дагуух нүхэн жорлонг буулгаж, газартай тэгшлэх ажил ид өрнөж буй.

Мөн улс төрийн зүтгэлтэн нэгэн эмэгтэй нүхэн жорлонг ухаалгаар шийдэх төслийг чамгүй хугацаанд хэрэгжүүлэх гэж үзсэн.

Нүхэн жорлонгоос татгалзах нь зүйн хэрэг ч хэрэглээнээс халж, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэхэд ёстой л үндэсний хэмжээний өөрчлөлт, хөгжил, шийдэл хэрэгтэй.

Зам дагуух бие засах газруудыг нь нураагаад булаад хаячихаар иргэд ил задгай, өвс ургамал, хөрс шороон дээр л асуудлаа шийдэх нь гарцаагүй. Жорлон үндэсний чуулган энэ мэт оновчгүй шийдвэрүүддээ шийдэл гарц олох бизээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)