“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний аян өрнүүлнэ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороотой хамтран “Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аяныг зарлах болсон тухайгаа мэдээлэв.
Энэхүү аяныг найман сарын хугацаатай явуулах бөгөөд ирэх 4 дүгээр сарын 1-нээс эхэлж 11 дүгээр сарын 30-нд өндөрлөх юм байна. Аяны зорилго нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, идэвхтэй амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, салбарын төрийн болон ТББ-ын ажилчид, тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн ёс зүй, соёл, харьцаа, хандлагыг дээшлүүлэх, спорт, биеийн тамирын арга хэмжээгээр дамжуулан нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд орших юм байна.
Аяны хүрээнд 5 зорилгыг дэвшүүлж байгаа аж. Үүнд:
1.Байгууллага хувь хүний соёл, эерэг хандлага, эелдэг харьцааг сайжруулах,
2.Байгууллагын болон бэлтгэлийн заал, талбайн цэвэр орчныг бүрдүүлэх,
3.Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах,
4.Салбарын байгууллагууд бүх шатандаа үйл ажиллагаа, арга хэмжээний болон зохион байгуулалтын цагийг нарийн баримтлах зэрэг зорилго дэвшүүлж байна.
Sanuulga.mn