Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Архангайд нөхөн сонгууль болох эсэхийг 50 хоногийн дотор шийдвэрлэнэ

Архангайд нөхөн сонгууль болох эсэхийг 50 хоногийн дотор шийдвэрлэнэ

Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Тэрбээр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас сонгогдон гишүүнээр ажиллаж байв.

Түүний тойрогт хэзээ нөхөн сонгууль явуулах талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 50 хоногийн дотор УИХ нөхөн сонгуулийг товлон зарлана гэсэн хуультай. Одоогоор яг хугацаа нь тогтоогүй байна. УИХ 50 хоногийн дотор багтааж шийдвэр гаргах ёстой" гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгажээ. Харин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батладаг хуультай.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)