Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Б.Пүрэвдорж: Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх тал дээр АН-ын бүлэг бүрэн дүүрэн, 100 хувь санал нэгтэй байгааг хэлье

Б.Пүрэвдорж: Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх тал дээр АН-ын бүлэг бүрэн дүүрэн, 100 хувь санал нэгтэй байгааг хэлье

Өнгөрсөн баасан гаригт Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гурван гишүүн буюу Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхий прокурорын саналыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, уг асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэж байгаа аж.

УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний хувьд цөөнхийн байр сууриа хамгаалж, бүлгийн гишүүн Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх саналыг дэмжихгүй, авч үлдэнэ гэдэгт бүрэн дүүрэн санал нэгдсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төрийн өмчийн компанийн хамгийн сайн концепцтой ажиллаж байгаа нь орон нутгийн Тавантолгой. Иргэдийн оролцоотой компани гэж хардаг. Монголд хамгийн өндөр ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилдаг төрийн өмчид компани. Олон жил нэгж хувьцаанд тарааж байгаа ногдол ашгаараа тэргүүлж байна. Өнөөдрийн Монгол Улсын ажилгүйдэл, ядуурал гээд хамаг болохгүй байгаа асуудлууд төрийн өмч дээр нүүрлэсэн хулгайгаас үүдэлтэй. Эрх баригчид цүнх баригч нараа төрийн өмчийн компанид тавьж хулгайлдаг. Нүүрсний 40 их наяд төгрөгийн хулгайг ярьж гарч ирсэн Засгийн газар өнөөдөр энэ асуудлаа шийдэж чадахгүй байна. Нэг нэгэндээ барьцаалагдсан энэ хүмүүс эцэстээ сөрөг хүчний нэг гишүүнийг барьцаалах замаар олон нийтэд АН ч гэсэн энэ хэрэгт хамаатай гэж асуудалд хандаж байгаад харамсч байна. Ардчиллын гол суурь цөөнхий эрх ашигт байдаг. Цөөнхий эрх ашгийг төлөөлдөг хүмүүс нь сөрөг хүчин байдаг. Сөрөг хүчнээ намнана гэдэг бол Монгол Улс ардчиллаас ухарч байгаа хамгийн том зүйл. Тиймээс цөөнхийн эрхийг хамгаалдаг сөрөг хүчнийхээ гишүүнийг түдгэлзүүлэхгүй, өгч явуулахгүй байх тал дээр АН-ын бүлэг бүрэн дүүрэн, 100 хувь санал нэгтэй байгааг хэлье. Цаашлаа бүх асуудалд АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)