Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Н.Учрал: Шилэн ажиллагааны хүрээнд нийт 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгоно

Н.Учрал: Шилэн ажиллагааны хүрээнд нийт 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгоно

Засгийн газрын 5Ш ажиллагааны үндэс нь шилэн ажиллагаа гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.

Тэрбээр "Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Боломжийг уг үндсээр нь тасдахад шилэн ажиллагаа хамгийн чухал. shilen.gov.mn сайтаар холбогдох мэдээллийг нэгтгэж, иргэд мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг олгох юм. Үүнд олон нийтээрээ хараа хяналт тавих боломжтой. Хаана нууц байна, тэнд авлига бий. Шилэн ажиллагааны хүрээнд нийт 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгоно. Шилэн төрийг бий болгоход дараах оролцогч бий. Нэгд, иргэд. Тэд хяналтаа хэрэгжүүлнэ. Хоёрт, хэвлэл мэдээлэл. Илүү эх сурвалжтай үнэнийг мэдээлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсан ч найман жилийн өмнөх мэдээллээ шинэчлээгүй төрийн байгууллага байна. Хуулийн хэрэгжилт аймгуудад 43 хувьтай, ЦХХХЯ-ны мэдээлэл ирүүлэх тухай албан бичигт 12 аймаг хариу ирүүлээгүй. Тиймээс мэдээллийг ил болгоход саад учирч байна. Аймгуудаас Говьсүмбэр, Дорноговь, Говь-Алтай, Төв, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь аймаг мэдээллээ ирүүлсэн. Үүнд үнэлгээ хийхэд 43 хувьтай байгаа юм. Яамдуудаас ирсэн мэдээллийг үнэлэхэд 66 хувь, агентлагуудаас 18 агентлаг мэдээллээ огт ирүүлээгүй. Дундаж үнэлгээ 55 орчим хувь. Тэд үүргээ биелүүлэхгүй байна.

Шилэн ажиллагааны хүрээнд шилэн индексийг сар бүр зарлана. Төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг, ил болгосон мэдээллийг зарлаж, байр эзлүүлнэ. Цаашлаад мэдээллээ нээлттэй болгосон байгууллагыг өнгө өнгөөр нь ялгаж байна. Үүнийн Засгийн газар тогтмол танилцуулна. Хөндлөнгийн үнэлгээг мэргэжлийн болон ТББ хийнэ. Мөн хөндлөнгийн хяналтын зөвлөл байгуулна. Зөвлөлд сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллага, экспертүүд, судлаачдыг оруулна. Шилэн индексийг хөндлөнгийн хяналтын зөвлөл зарлах юм" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)