Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Ерөнхий сайдын олгох  тэтгэлэг Боловсролын зээлийн сангийнх шиг шударга бусад битгий автаасай

Ерөнхий сайдын олгох  тэтгэлэг Боловсролын зээлийн сангийнх шиг шударга бусад битгий автаасай

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд газар авч байна. Бөөн бөөн будилаан ил болов. Шударга бус илчлэгдэв. Төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүд л төгс боломжийг атгадаг болох нь нотлогдлоо.

Эгэл ардын хүүхдүүд хүсээд ч олдохгүй том том дүнгээр зээл авч гадаадад суралцсан байх юм. Элдэвтэй. Энд хүүхдүүдийн буруу гэхээсээ илүү төрийн өндөр албан тушаал хашиж, түүнийгээ урвуулан ашигладаг эцэг эхийнх нь л гэм их бий болов уу... Цэгнүүштэй. 

Өчигдөр үү дээ. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагджээ. Тэтгэлэг гэдэг бол сурах хүсэл эрмэлзэл нь асаж дүрэлзэн, үеийнхнээ манлайлж буй ч санхүүгийн боломж, бололцоогоор дутмаг хүүхдүүдэд олгогддог маш хэрэгтэй дэм юм. Амин “тариа” юм. Басхүү чадвараа үнэлүүлж буй шагнал юм. Тиймээс өнөөгийн залуус тэтгэлэгт хамрагдахын төлөө идэвхийлэн өрсөлддөг болсон. Мэрийдэг болсон.

Ерөнхий сайдын тэтгэлэг бол жил бүр зарлагддаг, маш ач холбогдолтой, өндөр нэр хүндтэй тэтгэлэг. Оюутнуудад амлах боломж нь ч их. Энэ ч агуулгаараа өрсөлдөөн ч их. Тэтгэлгийн тоо хэмжээ нь жил бүр л нэмэгдэж байдаг. Энэ жил ч мөн олон төрлөөр арвижсан харагдсан. Сайшаалтай.

Тиймээс шалгуур нь шударгаас шударга явагдах учиртай. Цаг заваа золин байж материал ирүүлсэн, чадвараа үнэлүүлэхийг хүссэн, итгэл тээсэн залуусын зүтгэлийг үгүй хийж болохгүй. БЗС-гийнх шиг үйл явдал энд өрнөх учиргүй. Тэр л гол.

Төрийн өндөр албан тушаалтны болоод эгэл ардын хүүхдүүд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлж, хэн мэдлэгтэй чадвартай нь босгыг нь давдаг тэр л сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, шилэн байдлаар явуулах хэрэгтэй. Шударга шалгаруураар цэгнэх учиртай. Шударга үйлийг ч ийн дэмнэж, үлгэрлэх учиртай.

Ард нийтийн хүсэл ийм байна. Адаглаад үрсээ алагчилдаггүй эерэг нийгмийг л тэд хүсэж байна. Ерөнхий сайд энд анхаарна биз. Ерөөс тэтгэлгийнх нь шалгуур үнэнээс үнэн явагдах биз.

Итгэл талбия...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)