Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно

Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2023 оны зургаадугаар сарын 18-ний өдөр 07:00-20:00 цагт Монгол Улсын 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт явагдана.

Энэ талаар Gogo,mn сайт Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч З.Бадмаарагаас тодруулжээ.

Тэрбээр "2020 онд явагдсан орон нутгийн сонгуулиас хойш нөхөн, дахин сонгууль жилд нэг удаа явуулах хуулийн зохицуулалттай болсон. Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан.

Энэ жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгууль 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт явагдана" хэмээжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)