Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад томиллоо
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшигч Н.Энхболдоос гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан гишүүн аймаг, сумдын иргэдээс ирүүлсэн саналыг уламжиллаа. Тодруулбал орон нутгийн иргэд хаврын морин уралдааныг зохион байгуулах саналтай байгаа аж. Энэ нь хүүхдийн хувцас зузаан байдаг тул гарах эрсдэл, осол, эндэгдэл ч зуны уралдааныг бодоход харьцангуй гайгүй байдаг гэв. Түүний асуултад холбогдох хууль дүрэм журмыг шинэчилж, хүүхэд, эдийн засаг, иргэдийн гээд бүх талын ашиг сонирхолд нийцсэн саналаа тал талаасаа нэгтгэж шийдэл олох боломжтой гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Төрийн байгуулалтын байнгын хороонд АН, МАН-аас гишүүд бий. Дахин нэг орон тоо гарлаа. Гуравдагч намаас гишүүн томилох саналтай байна.
Санал асуулга явуулахад Н.Энхболдыг 74,4 хувь нь дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо.
Sanuulga.mn