Л.Оюун-Эрдэнэ: Оюутны U-Money картын зорчих эрхийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.03.23/ МУИС-д их, дээд сургуулийн төлөөлөл болсон оюутан, залуустай уулзлаа.
Энэ үеэр оюутнууд тулгамдаж буй асуудлуудаа нээлттэйгээр танилцуулсан юм.
Үүнд дараах асуудлуудыг нэрлэжээ.
1. U-Money картын зорчих эрхийн хүрэлцээ, захиалгын процесс
2. Анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь
3. Оюутан цэрэг хөтөлбөрийн хүртээмж
4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
5. Боловсролын зээлийн сангийн хүртээмж
6. Багшийн ёс зүй, ур чадвар
7. Эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ /Эрт илрүүлэг/
8. Дотуур байрны орчин, нөхцөл
9. Сайн дурын ажлыг кредит тооцох, баталгаажуулах
10. Оюутанд зориулсан хөнгөлөлт, урамшуулал ба төрийн үйлчилгээ
Ерөнхий сайд эдгээр асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээ хэллээ.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад “Шинэ сэргэлт-шинэ мянган” илтгэлийг тавьж, Боловсролын зээлийн санг шилэн болгож, тус сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахад хяналт тавин ажиллахаа мэдэгдсэн юм.