Ирэх жилээс бид агаарын "амьтад" болох нь
Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Монгол Улсын сайд бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр цаашид хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм. Хэд хэдэн чухал асуудал хөндөгдсөн. Тэдгээрээс хамгийн анхаарал татам нь Дүүжин тээврийн тухай асуудал байлаа.
Түгжрэлийн сайд маань “Дүүжин тээврийн ажлыг Францын талтай тохирсон учраас хийж дуусгана. Эхний шугамыг 2024 оны зургаадугаар сараас өмнө ашиглалтад оруулна” хэмээн ам бардам мэдэгдсэн юм.
Үнэхээр л түүний хэлсэн үнэн бол Нийслэлчүүд бид ирэх жилээс Дүүжин тээврээр зорчоод “дүүхэлзэж” өгөх нь ээ. Агаарын “амьтад” болох нь. Аштай юу даа.
Sanuulga.mn