Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбоотой нээлттэй сонсгол хийнэ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбоотой нээлттэй сонсгол хийнэ

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулна.

Уг сонсголтой холбогдуулан нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьсан байна.

Иргэд, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийнхэн сонсголд оролцох боломжтой  бөгөөд бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны 17:30 цаг хүртэл явагдах юм. Үндэсний зөвлөлийн гишүүнд Нямдаваагийн МонсорЖаргалсайханы Золзаяа нар нэрээ дэвшүүлсэн байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)