Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ирэх долоо хоногт зуны цагийн тоололд шилжих эсэхийг хэлэлцэнэ

Ирэх долоо хоногт зуны цагийн тоололд шилжих эсэхийг хэлэлцэнэ

2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар тус асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдээлж байсан юм. Гэвч олон нийтийн дунд маргаантай байгаа учир эл асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор яваа учир ирснийх нь дараа зуны цагийн хуваарьт шилжүүлэх эсэхийг хэлэлцэх нь зүй гэж үзсэн байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)