Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Х.Нямбаатар: Гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж, гадаад паспортыг хүчингүй болгоно

Х.Нямбаатар: Гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж, гадаад паспортыг хүчингүй болгоно

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.

Х.Нямбаатар сайд:

"Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүний нэр байна. Нийлээд 100 гаруй хүнийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудад мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон" гэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээг хязгаарлах зэргээр шинээр Эрүүгийн хуульд оруулахаар бэлдэж байна" гэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)