Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэндэд зарцуулна

С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэндэд зарцуулна

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх" салбар дундын хэлэлцүүлэг боллоо.

Энэ нь 2023 он гарснаас хойш гурван яамны хамтарсан гурав дахь удаагийн уулзалт юм. Тус бүрд нь хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хэрхэн давхцуулахгүй хамтарч, уялдаа холбоотой ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч буй боловсрол, эрүүл мэнд, халамжийн цогц платформ бий болгох зорилготой аж.

Хэлэлцүүлгийн Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эцэг эх, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгээр Эрүүл  мэндийн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, Боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар салбарын сайд нар болон төрийн нарийн бичгийн дарга мэдээлэл өглөө.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

  1. Эмийн бүртгэл хийсэн. Тэр дундаа Монгол Улсад бүртгэлгүй байсан таталт уналттай хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
  2. Нярайн шарлалтын үеийн оношилгоо, эмчилгээ, эмнэлзүйн заавар баталсан
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх аргачлал батлах, шинэчлэн боловсруулна
  4. 2023 оны 3-р сарын 7-ны өдрийн Засгийн газрын ээлжит шийдвэрээр, авлигаас хураасан хөрөнгийг эх хүүхдийн эмчилгээ үйлчилгээ авах, эрүүл мэндэд зарцуулах тухай хуралдааны тэмдэглэл гаргасан ба хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулна. Авлига албан тушаалын хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг барагдуулсан орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад зарцуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг Эрүүл мэндийн болон Хуульзүйн сайдад даалгасан.
  5. 2023 оны эхний улиралд хүүхдэд чиглэсэн 12 нэр төрлийн үйлчилгээнд 51.1 тэрбум төгрөгийн төсвийг ЭМДСангаас зарцуулсан ба үүнд хэвтэн эмчлүүлэх, түргэн тусламжийн үйлчилгээ нь 75 хувийг эзэлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, сэргээн засах эмчилгээнд 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
  6. Турк Улсын Лив эмнэлгийн эмч нар ирж таван хүүхдэд мэс засал, 50 хүүхдэд үзлэг оношилгоо хийсэн.
  7. Эрт илрүүлгийн үздэг шинжилгээнд 816, 624 хүн хамрагдсанаас 0-17 насны 546,692 хүүхэд байна. Тэдний дунд зонхилох өвчлөл нь шүд цооролт их байна.
  8. Жирэмсэн эхчүүдийн дунд мөн шүд цооролт өндөр байгаа учир жирэмсний хяналтын үед амны хөндийн эрүүл ахуйд чиглэсэн үйлчилгээг нэмнэ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

  1. Салбар дундын уялдаа холбоог нэмэх.
  2. Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч бэлтгэнэ. Үүнд 2022-2023 оны хичээлийн жилд 114 оюутан тэтгэлэгт хамрагдаж байгаа ба 74 оюутны тэтгэлгийн асуудал шийдэгдсэн. Харин 30 гаруй оюутан өмнө нь бакалаврын зэргээр төгссөн нь дахиад энэ зэргээр сурахад Боловсролын зээлийн сангаас зээл авах боломжгүй болсон. Тиймээс тэдэнтэй гэрээ хийхээр болсон, асуудал байхгүй.
  3. Сургалтын хөтөлбөр боловсруулна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа ТББ-уудтай хамтарна. ЕБС-д тэгш хамруулан сургах тогтолцоонд чиглэсэн дохионы хэл ба хуулийн хэрэгцээ, харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмжийг бий болгоно. Нийгэм ахуйн баримжаа олгох, монгол хэлний ганцаарчилсан, дохионы хэлний явуулын багшийн жишиг хөтөлбөр боловсруулж байна.
  4. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш бэлтгэх, хүний нөөц бүрдүүлэх. Тусгай хэрэгцээт боловсролын багш, багшийн туслах бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж байна.
  5. Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхэд хөгжлийн төвийг байгуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрч буй өнөөгийн үйлчилгээнд үнэлгээ хийх, судалгаа зөвлөмжтэй танилцах
  7. Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
  8. Төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, төсвийг ил тод болгоно. Гурван яам мэдээллийн нэгдсэн платформтой болно.
  9. Салбар дундын зураглал хэрхэн бий болгох талаар хэлэлцэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)