Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

С.Чинзориг: Сумын эмч нарын цалинг 30 хувиар нэмнэ

С.Чинзориг: Сумын эмч нарын цалинг 30 хувиар нэмнэ

2021 оноос улсын болон хувийн эмнэлгүүд чанараар өрсөлдөж, гүйцэтгэлээр төсвөөс санхүүждэг болсон. Гэвч энэхүү шийдвэр нь сөрөг үр дагавартай байгаа учраас өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэллээ.

Тэрбээр "Гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаа эргэж харахгүй бол болохгүй байна. Хэвтэн эмчлүүлж, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, мэс засал хийгээд л байвал сайн юм шиг үүний төлөө эмнэлгүүд уралддаг боллоо. Амбулаторийн үйлчилгээ, нийгмийн эрүүл, мэнд анхан шатны үйлчилгээ байхгүй болсон гэдгээс эхлээд асуудал их байна. Тиймээс бид судалж байгаа, Сангийн сайдтай явж байгаа. Тарифын өөрчлөлт хийнэ. Ингэж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх сумын эмнэлгийн эмч нарын цалинг 30 хувиар нэмэх санхүүжилт гаргана" гэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)