Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Д.Амарбаясгалан: Авлигаас хураагдсан мөнгийг тулгамдсан салбарт зарцуулна

Д.Амарбаясгалан: Авлигаас хураагдсан мөнгийг тулгамдсан салбарт зарцуулна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын дарааллыг хэлэлцэж баталсан байна. Бүлгийн хуралд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцсон байна.

Тэрээр "Төрийн байгууллагад хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлөх үүрэг өгсөн. Оны өмнө АТГ-аас мэдээлэл өгөхдөө төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800 орчим хүн байна гэж мэдээлсэн. Тиймээс шүүр ажиллагааны хүрээнд ажлаас нь чөлөөлнө. Мөн авлигын улмаас хураагдсан мөнгө, хөрөнгийг тулгамдсан салбарт зарцуулна. Ингэхийн тулд хууль батлах шаардлага бий. Одоо бол хураагдсан мөнгө Төрийн санд ордог. Төрийн санд орсон мөнгийг шууд өөр зориулалтаар ашиглах боломжгүй. Хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байж дээрх зохицуулалтыг хийнэ" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)