Д.Тогтохсүрэн: Зургаадугаар сараас өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын дарааллыг хэлэлцэж баталсан байна. Ингэхдээ зургадугаар сараас өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гэв.
Тодруулбал, энэ чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагын тухай хууль, Аялал жуулчлылн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамгийн түрүүнд анхаарна гэв. Үүнээс гадна Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн олборлолтын ил тод байдлын тухай хуулийг баталснаар эдийн засгийг дэмжинэ гэж тайлбарлалаа. Мөн Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль, Улс төрийн намын тухай хууль, зургадугаар сараас өмнө Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Нийт 50 гаруй хуулийг хэлэлцэж, батлах аж.
Sanuulga.mn