Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.06.20

Ж. Батзандангаар Ардчилсан намыг хараад, МАН-ыг Б. Бат-Эрдэнээр хараад сонголтоо хийх нь Зөв

Ж. Батзандангаар Ардчилсан намыг хараад, МАН-ыг Б. Бат-Эрдэнээр хараад сонголтоо хийх нь Зөв

Ж. Батзандангаар Ардчилсан намыг хараад, МАН-ыг Б. Бат-Эрдэнээр хараад сонголтоо хийх нь өлзийтэй, энэ тойргийнхон Халтмаагийн Баттулга дэвшихгүй, дэвшихгүй гэж байгаад л яг цагаа болохоор дэвшчих юм. Тэр тусмаа Булган, Эрдэнэт, Хөвсгөлийн тойрогт. Тавдугаар Ерөнхийлөгч асан арван хувийн гэгддэг Ц. Даваасүрэнтэй тулах нь дээ. МАН-ынхан Ц. Даваасүрэнгээ энэ тойрогт тав дахиа явууллаа. Бардаг болов уу. Юу л бол, ер нь хэцүү дээ. Сая, ижил гурав гэж явсан Х.Болорчулуун, Б. Бат-Эрдэнэ нарыг нь “гээлээ”. Мань Ц. Даваасүрэнг одоо харин сонгогчид нь гээчихэж тун мэднэ. Тавдугаар Ерөнхийлөгч ч бараг гарчих байлгүй дээ. Гэхдээ дэвшихгүй , дэвшихгүй гэж яваад дэвхрээд очсоныг нь харин яаж хардаг юм бол. Шуналаа тат гээд буцаачихаж мэднэ шүү, Ялангуяа Эрдэнэтийнхэн. Булганд бол Б.Ариун-Эрдэнэ нь дон Женкогоо гаргах гээд өөрийгөө ч золигтуулж мэднэ. Хайчаагийн Батсайхан Ардчилсан намаас нэр дэвшиж. Дэвших намаа л олдоггүй явсанаас биш, үүн шиг бүтээлч, инженер, цуцалтгүй хүн ховор. Энэ залууд Хөвсгөл, Эрдэнэтийнхэн нульдаа санал өгчих байх аа. Чимээгүй , даруу боловч алсын тамиртай, дориун эр болохыг нь Хөвсгөлийнхөн бүр нэг сайн мэдэх байх. Энэ бүсэд Д. ҮҮрийнтуяа гэгчийг дэвшүүлж. Эрдэнэт үйлдвэрийг шалгая гэвэл энэ хүний замыг шалгах хэрэгтэй болно. Сүүлийн найман жилд Эрдэнэт ямар ч хяналтгүй явж ирлээ. Энэ эмэгтэй бол зүгээр л хамгаалалтад орохыг л чардайж УИХ руу мацаж байна гэж Эрдэнэт даяараа үзэж байна. Эрдэнэтийнхэн нь ингэж байгаа юм чинь санал өгөхгүй дээ , бараг л. Чойртоо нэр дэвшсэн бол Г. Мөнхцэцэгтэй нийлээд санал авч мэдэх. Хүн намаас нэр дэвшсэн Т. Очирдарь, М. Элбэгзаяа, Э.Энхчимэг, Э. Энхтунгалаг , Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Цэрэндолгор нарын хүүхнүүд Д. Үүрийнтуяагийн хажууд хамаагүй ариун, ухуулах юмгүй, нэр цэвэр нэр дэвшигчид болох нь түвэггүй анзаарагдана. Ах дүү нараараа дипломат алба, төрийн албыг дүүргэсэн Б.Баярмагнай, ердийн дундажаас доош байхаар Д.Батлут, Л.Мөнхбаатар нарт сонгогчид саналаа өгөх эргэлзээтэй. Зүгээр л дүлбийсэн улс дөрвөөс найман жилд УИХ-д суулаа. Эднийг ер нь сонгохгүй дээ. Л. Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ хоёр бол хууль тогтоогчоор харагддаг. Гэхдээ эл доль болцгоолоо. Сонгогчид уйдсан байх. Ж.Бат-Эрдэнэ өнөө жил цээж нүцгэн, бүсгүй тэвэрсэн зураггүй сонгуульдаасай. Л.Энх-Амгалан бол харилцаа холбооны компаниараа Монголчуудаа саахаас бас өөрөөр гийгүүлэхгүй л байгаа хүн. Дөрөв дэхээ Хөвсгөлөөс саналын бадартай очиж байна. Сонгох болов уу, эргэлзээтэй. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гээд нөхөр дэвшээд очсон. Олби оготно шиг зүгээр суудаггүй товариш. Хөвсгөл, Булган, Эрдэнэт бол манай гоё хангай. Аялал жуулчлалын оройн зай. Б.Бат-Эрдэнэ нэг хонь нэг жуулчин, ноль жорлон гээд бишгүй яваад байсан. Хүмүүс ч сайн мэддэг болсон. Аялал жуулчлал манай ирээдүй. Энэ хэлбэрэлтгүй. Мөнгө, эко, ногоон эдийн засаг. Увсын уг гарвалтай, зарчмын хандлагатай, билбүүрдэл үгүй, Б.Бат-Эрдэнийг энэ чигт, энэ агуулгаар хууль тогтооход сонгож илгээх бол чухамдаа ононо л доо. Байгаль орчны сайдаар бас ч гэж дорвитой ажиллалаа. Идсэн, уусан гэж дуулдахгүй юм. Зүгээр нэг, залуу идэртээ юм хийчихье, түүх эргүүлчихье, давшаад байя гэсэн эрмэлзэл харагдаад байдаг. Нам сольж эрээгээ барсан Ж.Батзандан энэ тойрогт очсон. Ж. Батзандангаар Ардчилсан намыг хараад, МАН-ыг Б. Бат-Эрдэнээр хараад сонголтоо хийх нь өлзийтэй, энэ тойргийнхон. Хайчаагийн Батсайхан Ж.Батзандангийн хажууд хамаагүй туйлбартай хүн дээ. Т.ГАРЬД

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 12 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (4)
  • ы • 3 долоо хоног - 103.161.242.119 Хариулах
    ы
  • Зочин • 3 долоо хоног - 103.161.242.119 Хариулах
    Батзандан ичдэггүй юм байхдаа хүмүүсээс биш юмаа гэхэд гэр бүл найз нөхдөөсөө ичдэггүй юмуу
  • Зочин • 3 долоо хоног - 103.161.242.119 Хариулах
    Бат-өлзийн Бат-эрдэнэ гээд нүдний шилтэй мэдлэг боловсролтой яриа хөөрөөтэй элдэв хэрэгт орооцолдог байгаагүй залууг дэмжинээ
  • Зочин • 3 долоо хоног - 59.153.114.12 Хариулах
    hi