Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.04.20

АН-ЫН ЗАЛУУ УЛСТӨРЧДИЙН НЭГ ЦЭНДИЙН БААТАРХҮҮ ГЭЖ ХЭН ВЭ?

АН-ЫН ЗАЛУУ УЛСТӨРЧДИЙН НЭГ ЦЭНДИЙН БААТАРХҮҮ   ГЭЖ ХЭН ВЭ?

АН-ын залуу улстөрчдийн нэг Ц.Баатархүүгийн талаарх “баараггүй баримтууд”-ыг хүргэж байна.

  • Тэрбээр 1981 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн. Тахиа жилтэй, өдгөө 43 настай.

 

  • 1999-2004 онд Хан-Уул дээд сургуулийг, 1999-2003  онд    Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийг, 2005 -2007 онд Удирдлагын  Академийг тус тус дүүргэсэн. Улс төр судлаач мэргэжилтэй.

 

  • 2004 онд ярих урлагийн “Монголын лектор төв”-ийг байгуулж, өөрөө тэргүүнээр нь ажиллан, хурц тод үгээрээ олонд танигдаж, тухайн үеийн шилдэг улстөрчдийн нэг Цахиагийн Элбэгдоржтой “ойртон”, түүнийг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд буюу 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажилласан. Ажиллах үедээ сэтгүүл зүйн салбарын туршлагагүй, танилын хүрээлэлгүйн улмаас Засгийн газрын мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг олигтой гүйцэтгэж чадаагүй гэдэг.

 

  • 2008 онд Гарьдхүүгийн Баярсайхан Ц.Элбэгдоржоор хөтлүүлээд, УИХ-ын гишүүн болоход Ц.Баатархүү ЕБС болон Их дээд сургуулиудын оюутан залуусыг “Монголын Лектор төв”-ийн нэрийн өмнөөс сайн үйлсийн аянд уриалах нэрээр тэднээр хог цэвэрлүүлж, ус зөөлгөх зэрэг ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ Ц.Баатархүү “Сайн үйлсийн аян” нэрийг овжин ашиглаж үйл ажиллагаанд зарцуулах нэрээр Г.Баярсайханаас тухайн үеийн ханшаар  40-50 сая төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан ч, “Лектор” төвийн уралдаанд оролцож байсан залуусаар тухайн ажлыг “үнэгүй” гүйцэтгүүлэн, хувьдаа овоо мөнгө “завшсан” гэх.

 

  • 2012 оны НИТХ-ын сонгуульд  Цэндийн Баатархүү Чингэлтэй дүүргээс нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан, улстөрийн карераа эхлүүлэв. Ингэхдээ тэрбээр өөрийн найз Ж.Энхбатын Чингэлтэй дүүрэгт нэр дэвших мандатыг авч оролцсон гэдэг.

 

  • Тэр 2012 оны НИТХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөхдөө ялалт байгуулахын тулд хадам ээжийнхээ найз, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга, МАН-ын гишүүн Б.Цогзолмаагаар дамжуулан МАН-ынханыг “өөртөө татсан” гэдэг. Ингэж л тэр МАНАН  бүлэглэлийн “гар хөл” болсон түүхтэй аж.

  • 2012-2013 онд тэрбээр Нийслэлийн Нийгмийн  хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор нэг жил ажиллав. Багаар ажилллаж чадаагүй, ойворгон зан гаргасан, хууль зөрчсөн томилгоо удаа дараа хийсэн, улс төрчдийн дунд “хов хутгасан” гэх зэрэг шалтгааны улмаас Хотын дарга Э.Бат-Үүл түүнийг Нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас нь чөлөөлөв.

 

  • 2016 онд тэрбээр дахин НИТХ-д Чингэлтэй дүүргээс нэр дэвшив. Энэ удаад УИХ, НИТХ-ын сонгууль нэгэн зэрэг болсон бөгөөд мань Ц.Баатархүү, УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн, өдгөө “Нүүрсний гэмт хэрэгтэн” болсон Т.Аюурсайхантай “нийлж, хамтарч, хүчээ нэгтгэж” байж  НИТХ-д арай чамай ялав.

 

  • 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон,  улмаар НИТХ дах цөөнхийн бүлэг болох АН-ын бүлгийн даргаар сонгогдож,  МАН-ынхантай “утгаар нь саналаа найцаалцдаг, тендер зохицуулдаг” нэгэн болов. Товчхондоо нийслэлд МАНАН бүлгийг “цэцэглүүлэв”. Сөрөг хүчний  ажлыг умартав.

 

  • 2020 оны 04 сард, УИХ-ын сонгуулийн өмнө Ц.Баатархүү АН-ын ЕБНД-аар томилогдов. Ингээд тэрбээр Чингэлтэй дүүрэгт УИХ-д нэр дэвшихээр “тойрогтоо нэлээд ажилласан” АН-ын журмын нөхөр Д.Сүндүйгээ “жийж”, өөрөө нэр оронд нь УИХ-д нэр дэвшин өрсөлдсөн боловч ялагдав.

 

  • Учир мэдэх хүмүүсийн ярьж, хэлж байгаагаар бол Ц.Баатархүү 2020 онд АН-ын генсекээр ажиллаж байхдаа 2016 онд өөрийн эрхэлдэг Лектор төвд нь дээд сургуулийн эрх олгоогүй гэдэг шалтгаанаар  Лу.Гантөмөрийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлүүлэлгүй “хясан боож”, түүний оронд өөрийн найз С.Эрдэнэболдыг УИХ-д нэр дэвшүүлж байсан удаатай гэх юм билээ.

 

  • Ц.Баатархүүг МАНАН бүлэглэлийн төлөөлөгч гэдгийг “нотлох мэт” түүний намтарт “2022 оноос MLC Business School 20к програмист хөтөлбөрийг хэрэгжүүлсэн” гэжээ. Энэ ажил бол МАН-ын мөрийн хөтөлбөрт  тусгагдсан (2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.2.29. Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн, шинэ болон дижитал эдийн засгийг хөгжүүлэх институцийн тогтолцоог бэхжүүлнэ” гэж заажээ), МАН-аас, Засгийн газраас, Нийслэлээс санхүүжүүлж буй ажил. МАН засагласан 8 жилд АН-ынхан “ажилгүй, анхиагүй, гудамжинд алхаж” байсан бол харин Ц.Баатархүү MLC Business school дээрээ Монгол Улсын хэмжээнд 20 мянган программист бэлтгэх төслийг амжилттай эхлүүлээд явж байгаа гэжээ. Энэ төслийн хүрээнд тэрбээр төрөөс ямар хэмжээний зардал авсан талаарх мэдээллийг бид дараагийн удаад хүргэх болно.

 

 

Ард иргэд АН-аас их зүйл хүлээж, энэ удаагийн УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшигчдийг дэмжихийг зорьж байгаа хэдий ч НИТХ-ын төлөөлөгч байхдаа сөрөг хүчний үргээ огт биелүүлээгүй, эрх баригчидтай наймаа тохироонд хүрч явсан ийм  л нөхдүүд та бидний саналыг авч, УИХ-ын зөөлөн сэнтийд суух гээж “отож” байна.

МАНАН бүлэглэлийн “гар хөл” болсон, төрд гарахыг улайран хүсэгчидэд төрийн жолоо атгуулах эсэхээ наанадаж намын дарга нар, цаанадаж иргэд ард түмэн ухааран ойлгох нь чухал буйзаа.

А.Гал

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 2 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (3)
  • Зочин • 3 долоо хоног - 139.5.218.105 Хариулах
    хүн чанаргүй дагз
  • Зочин • 3 долоо хоног - 202.126.89.66 Хариулах
    явацгү жижиг заль ихтэй хулгайч
  • Зочин • 3 долоо хоног - 103.212.117.54 Хариулах
    Ёстой сайн залуу даа. Их ч зүйл хийсэн. Хүнийхээ хувьд ч багаа хаядаггүй сайн залуу шүү