Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.04.20

"Хоёр нүүртэн"

"Хоёр нүүртэн"

Ирэх 6 сард УИХ-ын сонгууль холимог системээр болно. Иймд УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөж нэр дэвших болон  намын жагсаалтанд багтахыг горилогсод  парламентад суудалтай намын дарга нарын үүдийг сахиж суугаа сурагтай.

Ийм хүмүүсийн нэг бол Хэнтийн гэх тодотголтой, Чингэлтэй дүүргийн угшилтай АН-ын гишүүн Цэндийн Баатархүү юм. Тэрбээр өнгөрөгч  2020 оны УИХ-ын сонгуулиар АН-ын “”генсек”-ээр ажиллаж, гал тогоог нь барьж байхдаа ах нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдан, гурван жил тойрогтоо ажилласан намын журмын нөхөр Д.Сүндүйгээ “зайлуулж”, оронд нь өөрөө нэр дэвшсэн боловч “өвдөг шороодсон”.

Ц.Баатархүү 2020 онд АН-ын генсекээр ажиллаж байхдаа 2016 онд өөрийн сургалтын төвд нь дээд сургуулийн эрх олгоогүй гэдэг шалтгаанаар  Лу.Гантөмөрийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлүүлэлгүй “жийж”, түүний оронд өөрийн найз С.Эрдэнэболдыг УИХ-д нэр дэвшүүлж байсан удаатай гэдгийг АН доторхи учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.

Гэтэл цаг цагаараа байдаггүй гэдгийн үлгэрээр өдгөө Ц.Баатархүү АН-ын сул гишүүн болж,  Лу.Гантөмөр АН-ын дарга болчихоод байгаа энэ цагт мань Ц.Баатархүү АН-ын даргын үүдийг өглөө бүр нар ургахтай зэрэгцэн сахиж суун, “өмнөх явдал улс төрийн шийдвэр байсан” хэмээн уруу царайлж суугаа гэх.

Ц.Баатархүүгийн хувьд илтгэх урлаг, ярих ур чадвараа ашиглан бусдад нөлөөлж, НИТХ-ын төлөөлөгчөөр нэг бус удаа сонгогдож байсан бөгөөд 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа МАН-д “урвах”, тэдний гар хөл болох, хувийн эрх ашгаа илүүд үзэн, АН-ыг “үнэгүйдүүлэх” ажлыг “оройлон” хийсэн гэж зарим АН-ын гишүүд түүнд “ам муутай” хандах  юм билээ.

Мөн л энэ ур чадвараараа УИХ-ын гишүүн Н.Учралтай холбогдож, 20 мянган програмист бэлтгэх нэрээр олон тэрбум төгрөгийн тендер авсан сурагтай.

Одоо уран цэцэн үг, элдэв арга залиар хүмүүсийн чихэн дээр цэцэг ургуулж сонгогддог цөн өнгөрсөн бизээ. Ямартай ч түүний хувьд  “хэлсэн ярьсандаа хүрдэггүй нэгэн” гэдгийг АН дотроо мэддэг болсон гэнэ.

Ц.Баатахүү 2016 онд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихдээ О.Эрдэнэбулган, Б.Мөнхтуяа нартай хэрхэн хамтран ажилласан талаар ярьвал урт түүх болно.

Сурсан занг сураар боож болохгүй гэгчийн үлгэрээр мань эр одоо ч энэ л аргаараа АН-ын дарга Лу.Гантөмөрийг “тойлдож” сууна. Түүнд 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт болон намын жагсаалтанд оруулан нэр дэвших эрх өгөх эсэхээ эрхбиш Лу.Гантөмөр дарга бодож байгаа бизээ. Магадгүй түүнд эрх олгоод, мань эр нэр дэвшээд УИХ-ын гишүүн боллоо ч хожим нь МАН-д болон бусад намд “урваж”, хувийн эрх ашгаа намын эрх ашгаас дээгүүр тавих бий гэсэн болгоомжлол учир мэдэх хүмүүсийн дунд байгаа аж.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Очироо • 1 сар - 66.181.178.22 Хариулах
    маш чадварлаг ирээдүй залуу юм билээ