Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.21

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн яллагдагчаар татагджээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн яллагдагчаар татагджээ

Хөгжлийн банкны гэх “нүсэр” хэрэг “нүүгэлтээд” удаж байна. Холбогдогчид нь ерөнхийдөө тодорчихсон. Хариуцлага хүлээлгэх асуудал л “хоцроод” байх шиг.

Сүүлийн үед харин өөр байна. Эрчтэй байна. Хууль хүчний, цагдаа, шүүхийн байгууллагынхан сайшаамаар ажиллаж байна. 80 хүнийг яллагдагчаар татлаа. Янз янзын л нөхөд “цохиж” яваа харагдана.

Хөгжлийн банкны хамгийн олон эзэн холбогдогчтой зээл Бэрэн группийн зээл болж таарсан. Уг зээлтэй холбогдуулан 42 хүнийг яллагдагчаар татаад байгаа бөгөөд тэдний нэг нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн. Түүнийг эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид буруутгаж байгаа юм.

Тэрээр 2012 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ.  Улсын толгой банкны тэргүүн хүн ийм “увайгүй” асуудалд хутгалдах гэж. Ёстой л “увайгүй” хэрэг боллоо. Одоо яахав. Удахгүй ус, тос нь ялгараад ирэх биз ээ...

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)